УИХ-ын гишүүн асан Г хүчингийн хэрэг үйлдэхийг завджээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 хороонд байрлах “Вива сити” орон сууцны хорооллын байранд энэ сарын 26-27-нд шилжих шөнө 28 настай эмэгтэйг УИХ-ын гишүүн асан Г гэгч этгээд хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ. Хохирогч эмэгтэй цагдаагийн байгуулалгад өргөдөл гаргасан байна.


















