Ослын улмаас хоногт зургаан хүний амь нас хохирчээ
Тодруулбал өчигдөр /2018.12.05/ Сүхбаатар дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэр Боловсролын их сургуулийн автобусны буудал дээр 16.00-.1700 цагийн орчимд гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг нийтийн тээврийн автобус мөргөж, гэмтээсэн байна. Энэхүү ослын улмаас хүний амь нас хохироогүй болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

















