Осолдсон алба хаагчдыг нийслэл рүү нисдэг тэргээр тээвэрлэнэ
Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн нутаг "Солонготын даваа" гэх газар шороон замд өчигдөр /2018.11.21/ 20.30 цагийн орчимд T.Land cruiser-200 маркийн автомашин замаас гарч, гүүрний далан мөргөж жолооч 60 настай Б, 54 настай Г, 29 настай Ж 36 настай Ц нарын 4 хүн гэмтсэн байна. Хэргийг Архангай аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа тухай мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.


















