Хаврын чуулган баасан гаригт нээгдэж, ҮАБЗ-ийн мэдээллийг сонсоно
УИХ-ын хаврын чуулган энэ сарын 15-ны баасан гаригт нээгдэнэ. Энэ өдрийн хуралдаанаар ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсох юм байна.
УИХ-ын хаврын чуулган энэ сарын 15-ны баасан гаригт нээгдэнэ. Энэ өдрийн хуралдаанаар ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсох юм байна.
УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа энэ сарын 10-11-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллалаа. Энэ үеэр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн байна.
Өчигдрөөс эхлэн замын хөдөлгөөний урсгал чиглэлийг өөрчилсөн нь нийгмийн сүлжээнд бухимдал дагуулаад байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ.
Парламент Телевизийн Гео эдийн засгийн тойм нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэж байна. Энэ удаа газрын тосны олборлолт сэдвийг онцолжээ.
Нийслэлийн хэмжээнд үүссэн халиа тошингийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр болон "Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя" аяны талаар мэдээлэл өгч байна.
Төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2024 оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад нийт 4500 гаруй хүн бүртгүүлснээс 1826 нь нийслэлд шалгалт өгч байна.
Парламент энэ жил 126 суудалтай болно. Он гарснаас хойш сонгуулийн төв байгууллага УИХ-ын сонгууль зохион байгуулах бэлтгэл ажилдаа ороод буй.
Өнөөдөр буюу 2024.03.13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, маргааш 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шивээт дөрөвдүгээр багийн 24 дүгээр гудамжинд уулын цас хайлж, гурван айлын гэр усны үерт автжээ. Энэ тухай дуудлага 2024.03.12-ны 15:15 цагт ирсэн байна.
Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Монголд хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаа, хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элчээр ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяаг томиллоо.
Эрчим хүчний шугам сүлжээ, тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана.
Нойр булчирхай нь хоол боловсруулахад оролцдог хамгийн том булчирхай бөгөөд уураг, өөх тос, нүүрс усыг задлах ферментүүдийг ялгаруулж, ходоодны үйл ажиллагаанд оролцдог. Тэгвэл сүүлийн жилүүдэд нойр булчирхайн үрэвсэл эрчимтэй нэмэгдэж байгаа байгаа бөгөөд ялангуяа бага насны хүүхдүүдэд давамгайлах болсон нь анхаарах ёстой өвчлөлийн нэг болоод буйг сануулж байна.
Засаг дарга Х.Нямбаатар "НЗДТГ-аас автозамын хөдөлгөөн зохицуулалттай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно Уг асуудлаар Тээврийн цагдаагаас тодруулна уу. Хэвлэл мэдээллийн зарим байгууллага, нийтлэгчид мэдээллээ нягталж байхыг хүсье" хэмээн бичсэн байна.
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол дүүрэгт үргэлжиллээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Засгийн газрын гишүүд 6 дугаар Бичил хороолол буюу Баянгол дүүргийн 9, 10, 21, 22, 23 дугаар хорооны төрийн албан хаагчидтай уулзлаа. Уулзалтаар тус хэсгийг “Бичил төв” болгон бүсчлэн хөгжүүлэх талаар хэлэлцсэн юм.
НЗДТГ-аас БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлж буй.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 14-нд нутгийн өмнөд хагаст дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/333 тоот тушаал, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд заасан экспортын нүүрсний тээвэрлэлтийн тодорхой хэсгийг төмөр замаар тээвэрлэхтэй холбогдуулан тээвэрлэгч байгууллагат олгох тарифыг уян хатан болгож, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бусад тээврийн төрлүүдтэй өрсөлдөхүйц хөнгөлөлт үзүүлэн, зардлыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг чиглэл болгосны дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн тарифт тооцох хөнгөлөлтийг баталлаа.
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024.03.11-ний 20.55 цагийн үед иргэн Ш /эр, 23 настай, эрэгтэй/ нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз Э/ 27 настай эрэгтэй/-тэй маргалдаж, зэвсгийн чанартай зүйлээр гэмтээсэн байна.
Ийнхүү сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмж, авто замын сүлжээг тэлснээр Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрлийг сааруулахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ гэж үзэж байгааг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан онцолж байлаа.