Дарь-Эхийн замыг энэ долоо хоногт засварлаж дуусгана
Усархаг бороо, үерийн усны улмаас Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн дунд буудлын орчмын авто зам дагуу булаг шандын ус урсаж, 500 орчим метр авто замд эвдрэл үүсгэн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байсан юм. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд үерийн улмаас эвдрэл үүссэн авто замуудыг шинэчлэх хөрөнгө санхүүжилтийг нөөц хөрөнгөнөөсөө шийдсэнээр Дарь-Эхийн авто замыг засварлах ажил эхэллээ.


















