BLACKPINK хамтлагийнхан Букингемийн ордонд гялалзаж байна
Дэлхийн алдарт BLACKPINK хамтлаг Английн засгийн газрын урилгаар Их Британийн Букингемийн ордонд болсон Солонгос-Англи улсын хамтарсан хүндэтгэлийн уулзалтад очжээ.
Дэлхийн алдарт BLACKPINK хамтлаг Английн засгийн газрын урилгаар Их Британийн Букингемийн ордонд болсон Солонгос-Англи улсын хамтарсан хүндэтгэлийн уулзалтад очжээ.
Цагдаагийн ерөнхий газраас "Гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд болох Ямааранзын Эрдэнэбилэгийг эрэн сурвалжилж байна. Энэ хүний талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон 86225533, 91863399 дугаараар хүлээн авна" хэмээн зар байршуулжээ.
Израилын талын мэдээллээр, ХАМАС бүлэглэлд 240 орчим хүн олзлогдсон бөгөөд тэдний ихэнх нь давхар иргэншилтэй Израилын иргэд, 35 нь гадаадын иргэд байгаа юм байна.
2023 оны дөрөвдүгээр улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад орон нутагт 3652, нийслэлд 1594 хүн бүртгүүлжээ. Шалтгалт арваннэгдүгээр сарын 22-24-нд гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд нийслэл дэх шалгалтыг Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулж байна.
G20-ын дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлнэ. Энэ уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цахимаар оролцох болсон талаар түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.
Солонгосын алдарт BIGHIT Music энтертайнментаас BTS-ийн RM , Jimin , V , болон Jungkook нарыг цэрэгт явахаар бэлдэж байгаа талаар мэдээллээ.
Цахим шилжилтэд тэргүүлэгч ХААН Банк “Digi Go” дижитал салбаруудыг энэ оны 4-р сараас эхлэн Хан-Уул дүүргийн Белмонте хотхоны дэргэд болон Чингис хаан олон улсын нисэх буудалд нээгээд байсан бол худалдаа үйлчилгээ, хүн амын төвлөрөл ихтэй 2 шинэ байршилд өөртөө үйлчлэх дижитал нэгжийг ашиглалтад орууллаа.
Америкийн тэрбумтан Илон Маскийн X Corp компани орлогоо Израмил болон Газын зурваст тусламж үзүүлэх зорилгоор хандивлахаар болжээ. Илон Маск ийм мэдэгдэл хийснийг Ройтерс дамжуулсан байна.
Хонконгт болсон мэргэжлийн муайтай боксын ДАШТ-ий 62 кг-ын жинд тулалдсан Намжилмаагийн Бат-Эрдэнэ аваргын бүсний эзэн болж, дэлхийн аварга гэж дуудуулах Монгол тулаанч боллоо.
Израилын талын мэдээллээр, ХАМАС бүлэглэлд 240 хүн олзлогдсон аж. Хэлэлцээрийн хүрээнд эхний хүмүүсийг 11 дүгээр сарын 23-ны өдөр суллаж магадгүй гэж Израилын Ерөнхий сайдын зөвлөх мэдэгджээ. Хэвлэлүүдийн мэдээлснээр, эхний ээлжинд 30 хүүхдийг суллахаар төлөвлөж байгаа гэнэ. Олзны хүмүүсийг сулласны хариуд Израил дөрвөн өдөр гал зогсоож, Палестины хоригдлуудыг суллах юм байна.
Энэ тайллыг нэг тавилтаар харуулж болох байлаа, гэтэл тэгсэнгүй, эхний үзэгдэл тэр чигтээ энэ үйл явдлыг харуулна. Жүжгийн хэмнэл тэвчээр алдагдуулам удаан, та энэ жүжгээс дуурь, балет эсвэл Шекспирийн жүжгээс авдаг шиг уран сайхны таашаал авч чадахгүй. Англи хэлнээ хөрвүүлсэн субтитр ч хэт залхаасан зүйрлэлээр дүүрэн. Баатарлаг хөгжим нь киноны муухан хөгжимтэй адил. Жүжгийн хувцасны тухайд үндэсний хэв шинжтэй гоёмсог хувцаснаас эхлээд судас ил харагдам бариу хувцас ч байна.
Энэ удаагийн тохиролд 2023 оны 10 дугаар 01-нээс 31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана.
Тус байгууллага 2023 онд 60 төрлийн худалдан авалт хийхээр энэ тендер зарласан ч уг төлөвлөгөөгөө ШИЛЭН дансандаа мэдээлээгүй байна. Ер нь тус байгууллага ШИЛЭН ДАНСНЫ тухай хуулиа дагаж мөрддөггүйг сүүлийн хоёр сарын ЗАРЛАГЫН мэдээллээ оруулаагүй байгаагаас харж болно. Төрийн өмчит аж ахуйн нэгжийн ангилалтай үйл ажиллагаа явуулдаг тус байгууллагын хувьд ШИЛЭН ДАНСНЫ хуулиа заавал мөрдөж, биелүүлэх ёстой. Гэвч Ч.Мэндбаяр даргатай Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар уг хуулийг үл тоож байна.
АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Цагаан ордонд засах зул сарын гол гацуурыг угтан авчээ. Ойролцоогоор 5,5 метр өндөртэй энэ гацуурыг Хойд Каролина мужаас авчирсан байна.
Нарны хар шилийг зөвхөн зуны үед зүүх хэрэгтэй гэж хүмүүс боддог боловч нүдээ хуурайшихаас хамгаалан өвөл ч гэсэн зүүх шаардлагатай байдаг. Нэн ялангуяа агаарын бохирдол ихтэй хот суурин газрын хүмүүсийн нүд өвлийн хүйтэнд цочролд орж, эмзэглэх нь олонтоо тохиолддогийг анхаарах ёстой. Өвлийн хүйтнээс үүдэн чийгжилт ихээхэн буурдаг тул нүд хуурайших нөхцөлийг бүрдүүлдэг. Нүд хуурайшсанаас болж, элдэв төрлийн нүдний өвчний бактери үржих нөхцөлийг бүрдүүлж, нүд загатнах, хавдах, харшил үүсэх эх үндсийг тавьдаг байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамптай уулзаж, түүний дэвшүүлэх, Украины сөргөлдөөнийг зохицуулах энхийн төлөвлөгөөг хэлэлцэхэд бэлэн хэмээн мэдэгджээ.
Улаанбаатарт 15 хэм хүйтэн, ялимгүй цас орно. Мөн нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.
Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орж, Говь-Алтай, Дундговь, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар шуурсны улмаас цасанд суусан таван удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.
Согтуу залуучууд айлын гэр шатаахыг завджээ‼️
Израилын энэ алхам нь ӨАБНУ өнөөгийн үйл явдалтай холбоотойгоор хийсэн мэдэгдэлтэй холбоотой. Өнгөрсөн долоо хоногт ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса мэдэгдэл хийхдээ Газын зурвас дахь Израилын армийн үйлдлийг шалгахыг Олон улсын эрүүгийн шүүхэд хандан уриалсан юм. Мөн Газын зурваст болж буй үйл явдлыг "геноцид" хэмээн нэрлэж байв.