АТГ-ыг “арслан” байлгах сонирхол
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Үндсэн хуулиар олгогдсон, мөн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийнхээ дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан нь парламентаас давсан эрхтэй ҮАБЗ –ийн асар том эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ.















