Галт уул сэрсний улмаас Сицилийн нисэх буудлын үйл ажиллагааг зогсоожээ
Сицилийн Катани дахь нисэх буудлын үйл ажиллагааг галт уул сэрсний улмаас түр зогсоожээ. МИР24 сувгийн мэдээлснээр, Этна гал уул сэрж, агаарт үнс нурам хаяж, нисэх буудлын хөөрөх-газардах зурвас үнсэнд дарагдсан тул нисэх буудал түр хугацаанд ажиллах боломжгүй болсон байна.

















