Б.Мөнхдөл: Гадаадад амьдарч буй иргэдээ төлөөлөх УИХ-ын гишүүнтэй болъё
Цахим өртөө холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхдөл: Дэлхийн 190 гаруй улсаас 115 нь гадаадад байгаа иргэдийнхээ сонгох эрхийг бүрэн хангадаг. Иймд УИХ-ын сонгуулийн тухай хуульд тодорхой заалтуудыг өөрчилж, тойрог байгуулах үед гадаадад байгаа иргэддээ зориулаад тодорхой тойргууд гаргаж өгөхийг хүсэж байна. Гадаадад амьдарч буй иргэдийг тив тивээр нь бүсчилж тойрог үүсгээд УИХ-ын гишүүнтэй болох хүсэлтэй байна. 126 гишүүний 3-4 гишүүний асуудлыг л ярьж байна. Парламентийн 2-3 хувьтай л тэнцэх суудлыг гаргаж өгөөч" гэв.


















