Уайт арал дээр аяллын үеэр бороо орвол жуулчдад мөнгийг нь буцаан олгоно
Уайт арал нь Их Британийн түүхэн амралтын газруудын нэг юм. Хатан хаан Викториягийн үеэс л энэ арал руу жуулчдыг татах ажил эхэлсэн бөгөөд энд Британийн эртний цэнгэлдэх хүрээлэн, уурын зүтгүүртэй төмөр зам байдаг аж.


















