Оростой агаарын харилцаагаа сэргээсэн Гүржийг Европын 27 орон эсэргүүцэв
Гүрж дэх Европын Холбооны элчин сайд Павел Герчинский Гүрж улс Оростой агаарын харилцаагаа сэргээсэнтэй холбоотойгоор ЕХ-ны 27 орон эсэргүүцэж байгааг илэрхийлсэн албан ёсны мэдэгдлийг Гүржийн Эдийн засгийн сайд Леван Давиташвилид гардуулжээ. Энэ талаар "Эхо Кавказа" мэдээлсэн байна.


















