Орост хувийн цэргийн компаниуд хүчээ авч байна
Хэдийгээр Оросын хувийн цэргийн компаниуд хараат бус хэдий ч тэд гагцхүү Кремлийн буянаар л оршин тогтнож байдаг гэж Холл үзэж байгаа аж. Түүний өгүүлснээр төр юу хүснэ тэд түүнийг нь хийдэг аж. Мөн ийм сүүдрийн хүчинтэй байх нь Оросын дэглэмд ашигтай, учир нь шууд өөрсөд дээрээ бурууг авахгүй байх боломжийг олгож байгаа хэрэг хэмээн Холл өгүүлсэн байна.



















