Украин Путинийг дүрсэлсэн марк гаргажээ
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин жүдогийн хар бүстэй, энэ спортын шүтэн бишрэгч юм. Тиймдээ ч Бэнкси Путинийг энэ спортоор нь, ялагдаж байгаагаар дүрсэлжээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт энэ марк худалдаанд гарсан бөгөөд маркийг авах гэсэн хүмүүс Киев хотын Төв шуудангийн гадаа дугаарлан зогссон гэнэ.



















