ШУУД: Хөгжлийн банкны зээлдэгчдийн сонсгол эхэллээ
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгуулж буй. Хоёр дахь удаагийн сонсгол өнөөдөр эхэллээ. Өнөөдрийн сонсголоор гурван асуудлыг хэлэлцэхээр нийт 63 гэрчийг дууджээ.

















