Ээжүүдийн төлөөлөл: Халамж хүрэх ёстой хүндээ хүрч, төр хүрэх ёстой иргэндээ хүрч ажлаа хиймээр байна
Ээжүүдийн төлөөллөөс хүүхдийн мөнгө олголтод айл өрхийн өр, орлогын харьцааг тооцолгүй бодит амьдралд нийцүүлээгүйгээс олон өрх хохирсон талаар мэдээлж, хүүхдийн мөнгө олголтын амьжиргааны түвшин тооцоолох аргачлалд ноцтой алдаа гаргасан талаар шаардлага хүргүүлж байгаа юм.

















