Францын талхчид эрчим хүчний үнийн өсөлтийг эсэргүүцэн, талх, нарийн боов барин жагсжээ
Францад нүүрлэсэн эрчим хүчний хямралын улмаас талх нарийн боовны салбарынхан үйл ажиллагаа явуулахад улам хүндрэлтэй болсон талаар жагсагчид өгүүлсэн байна. Энэ улсад түүхий эдийн өртөг болон цахилгаан эрчим хүчний үнэ өссөний улмаас 2023 оны нэгдүгээр сараас эхлэн зарим байгууллага бүтээгдэхүүний үнээ нэмэхээс аргагүй болсон гэнэ.

















