С.Шаарийбуу: Миний гэнэхэн охин амьдралын төлөө зүтгэсэн, би охиноо их санадаг
Нэг талд эрх мэдэлтэй, мөнгөтэй Малайзын Шадар сайд байсан Разак Нажиб, улс төрийн зөвлөх Разак Багинда хүмүүс зогсдог. Хэргийг эртнээс төлөвлөж, зохион байгуулалттай, зорилготой хийсэн. Тухайн үеийн төрд үйлчилдэг шүүх, цагдаа, тэдэнд үйлчилдэг гадаад дотоодын мэргэшсэн хуулийн том фирмүүд бүхэл бүтэн институт зогссон. Нөгөө талд хохирогч би ганцаараа зүтгэсэн.

















