Махса Амини бүсгүйн үхэлтэй холбоотойгоор Европын холбоо Ираны эсрэг хориг тавилаа
Эх сурвалжийн мэдээлснээр, хориг арга хэмжээний жагсаалтад Ираны 11 хувь хүн, дөрвөн байгууллага багтсан байна. Тэднийг есдүгээр сарын дунд үеэр Махса Амини бүсгүйн үхэлтэй холбоотойгоор дэгдсэн эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн дарсан хэрэгт буруутгаж байгаа аж.