Болтон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоход бэлэн гэдгээ мэдэгдлээ
АНУ-ын 45 дахь удаагийн Ерөнхийлөгч Дональд Трампын Үндэсний аюулгүй байдлын туслах асан Жон Болтон 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж магадгүй гэж мэдэгджээ. Энэ нь Дональд Трампыг дахин сонгогдохоос сэргийлэх алхам хэмээн тэрбээр онцолсон байна.


















