Танилц: Улаанбаатар хотын “Дижитал шилжилт”-ийн төлөвлөгөө
Эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээний нийт 44 цэгт 45 зөрчлийн камер, Баянгол дүүргийн Модны 2-ын уулзвар орчмын гурван цэгт зөрчил илрүүлэх камер суурилуулах ажил дуусах шатандаа явж байна. Хөдөлгөөнт эргүүлийн 16 машиныг орчин үеийн камераар тоноглож камерын хяналтгүй бүсүүдэд зөрчил илрүүлэн Зам, тээврийн нэгдсэн системд мэдээлэх боломжтой болно.

















