Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Долоодугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугийн Балж, Улз болон Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгджээ.
Долоодугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугийн Балж, Улз болон Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгджээ.
Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, ус ашиглах гэрээний биелэлтийг хангуулахаар хяналт тавин ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын А/880 тоот захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газарт зохих зөвшөөрөлгүй байрлуулсан, хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, эвдэрч, гэмтсэн зар сурталчилгааны болон бусад төрлийн самбаруудыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна.
Манай улсад сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлж, гурван удаа эрсдэлийн үнэлгээ хийсэн байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 375 тохиолдол батлагдлаа. Үүний 199 нь Улаанбаатарт, 176 нь орон нутагт бүртгэгдлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 943 690 боллоо.
Ирэх 08 дугаар сарын 01-нээс 5-11 насны хүүхдүүдийг коронавируст халдварын эсрэг вакцинд хамруулж эхэлнэ.
Монголын баг тамирчид тус наадамд спортын жүдо, самбо, кураш бөх, мас рестлинг, усан сэлэлт гэсэн таван төрөлд 48 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Эрүүл мэндийн яамнаас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна
Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны түр хамаарагч, элчин зөвлөх Л.Мөнхтүшиг БНХАУ-ын Ниншя ӨЗО, МҮХАҮТ хооронд Монгол, Хятадын хил дамнасан түүхий эдийн худалдааны платформ байгуулах төслийн нээлтийн арга хэмжээнд цахимаар оролцож, үг хэлэв.
Одоогоор Гашуунсухайт боомтод AGV буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр хоногт 20 машин, 40 чингэлэг нүүрс экспортод гаргаж байна. Цаашид Гашуунсухайт боомтын дэргэдэх нэмэлт түр гарцуудыг байгуулж, ухаалаг тээвэр болон жолоочгүй тээврээр хил нэвтрүүлэлт хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Бөхийн төрлүүдийн 2022 оны "U17" нас буюу өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох манай улсын өсвөрийн тамирчдад Италийн элчин сайдын яамнаас виз мэдүүлэх цаг олгоогүйн улмаас явах боломжгүй болжээ.
Монгол Улсын Засгийн газар 2022-2023 оны хичээлийн жилд 2-5 насны хүүхдийг цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд бүрэн хамруулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд дүүргүүдийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Өчигдөр буюу 2022 оны 07-р сарын 28-нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт ажилжээ.
2022 оны 07-р сарын 28-ны 20 цагаас 07-р сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллах үедээ Их эзэн Чингис хааны эш хөргийг аймгийн Засаг дарга М.Идэрбатад гардуулав.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын II багийн нутаг Өлзийтийн гудамжинд Дундговь аймгийн харьяат 57 настай, эмэгтэй “Ч” гэгч нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр толгойн хэсэгтээ шархтай, гадны нөлөөтэй нас барсан гэмт хэрэг бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 333 шинэ тохиолдол батлагдлаа. Үүний 161 нь Улаанбаатарт, 172 нь орон нутагт бүртгэгдэв. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 942 186 боллоо. Батлагдсан тохиолдлын 516 206 (54.8%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Уул уурхай, олборлох салбараас 2022 оны эхний 6 сарын байдлаар улсын төсөвт 1 738.5 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна.
Хан-Уул дүүрэг, Яармагийн авто замын явган хүний нүхэн гарцын зам барилгын ажлын хүрээнд Наадамчдын гудамжны авто замыг сэтэлж явган хүний нүхэн гарц байгуулах ажил үргэлжлэх болсон
Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг “Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэснээс хойш 22 дахь удаагаа энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил "Гепатитын тусламж үйлчилгээг ойртуулья" уриан дор ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ-өөс хэвлэлийн хурлыг зохион байгууллаа.