Харьков хотод нурангин доороос 150 цогцос гаргажээ
Түүний өгүүлснээр, Харьковт Хойд Салтовка, Пятихатки, Жуковский тосгон, Рогань, Горизонт дүүргүүд хамгийн ихээр халдлагад өртсөн гэнэ.
Түүний өгүүлснээр, Харьковт Хойд Салтовка, Пятихатки, Жуковский тосгон, Рогань, Горизонт дүүргүүд хамгийн ихээр халдлагад өртсөн гэнэ.
Өнөөдөр дэлхийн бөхийн өдөр. 1904 оны тавдугаар сарын 23-ны өдөр бөхийн төрлийн анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австрийн нийслэл Венад зохион байгуулагдсан түүхтэй. Сүүлийн жилүүдэд энэ өдрийг Дэлхийн бөхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ. Чөлөөт бөхийн төрөлд Монгол Улсынхаа нэрийг олимп, тив, дэлхийн дэвжээнд өндөрт өргөж явсан үе үеийн тамирчид, дасгалжуулагч, шүүгч, зүтгэлтнүүд болон чөлөөт бөхөөр шимтэн хичээллэж байгаа хичээллэж явсан бүх хүмүүст Дэлхийн бөхийн өдрийн мэнд хүргэе.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 46 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 32 нь Улаанбаатарт, 14 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 250 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 7 хүн хөнгөн байна.
Монгол Улсад боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд “Ирээдүйгээ өөрчилье” уриан дор нэгдэн 2022.05.21-23-ны өдрүүдэд “Глобал боловсролын форум 2022”-ыг зохион байгуулж байна.
НҮБ-ын мэдээлснээр, ОХУ Украинд дайн өдүүлсэн нь дүрвэгсдийн тоо нэмэгдэхэд ихээхэн нөлөөлсөн гэнэ. ОХУ, Украины хооронд дайн дэгдсэнээс хойш 14 сая гаруй хүн дүрвэснээс зургаан сая орчим нь хилийн чанадыг зорьж, харин найман сая нь дотооддоо дүрвэжээ.
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 15 дугаар бага хурлын дээд хэмжээний уулзалт Бүгд Найрамдах Кот Д’Ивуар Улсын Абиджан хотноо 5 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд боллоо.
Сармагчны цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчны вирусээр үүсгэгддэг, цагаанцэцэг өвчинтэй төстэй боловч хүндрэл багатай өвчин. 1980 онд дэлхийд дахинд цагаанцэцэг өвчнийг устгах үед ч сармагчны цэцэг өвчин нь Баруун Африкийн орнуудад бүртгэгдэж байсан халуун орны ширэнгэн ойд тархсан зоонозын өвчин.
Испанид хэт халж, цаг агаарын ажиглалт хийж эхэлснээс хойших түүхэн дэх хамгийн халуун өдрүүд тохиож байгаа талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Монгол Улс цагаан, ягаан болон жамц давсны томоохон ордуудтай. Дорнод аймгийн Сангийн далай, Увс аймгийн Давст уул, Говь-Алтай аймгийн Тонхил сум, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Дунд гол давсны ордтой. Монголчуудын хэрэглээг хангаад зогсохгүй экспортлох боломжтой эх орны баялаг бидэнд бэлээхэн байгаа гэсэн үг.
Францад болсон агаарын шоуны үеэр хоёр Рафэль сөнөөгч онгоц мөргөлджээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлжээ.
ОХУ Украин руу халдсанаас хойш барууны орнууд Оросын эсрэг болон энэ улсын харьяат бизнесмен, улс төрчид болон хувь хүний эсрэг хориг тавьсаар байгаа юм. Үүний зэрэгцээ барууны орнууд нутаг дэвсгэр дээр нь байгаа Оросын иргэдийн хөрөнгийг царцаасаар байна.
Нийтийн монгол шандастны барилдаанд 224 бөх хурд хүч, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Ц.Гантогтох түрүүлж, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат Ө.Мөнх-Эрдэнэ үзүүрлэв. Их шөвөгт Увс аймгийн Түргэн сумын харьяат Б.Билгүүнзаяа, Ховд аймгийн Дөргөн сумын харьяат О.Мөнхбат нар шалгарлаа.
Говь нутгийг цөлжилтөөс хамгаалж, заг мод ургуулж буй Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уугуул иргэн Ч.Цогтбаатартай ярилцлаа. Тэрбээр нутагтаа заган ой байгуулахаар дүүсийн таван гэр бүлээрээ хамтран загийн 200 гаруй үр суулган, 2 настай болтол нь ургуулаад байна.
Үүлгүй хөх тэнгэр, ногоон зүлэг, дуртай ном төгс хослол. Нийслэлчүүд бид номын баярыг гурван өдөр нижгэр тэмдэглэлээ. Ийн тодотгохын учир нь хүүхэд залуус, ахмад настангууд бүгд өнгөрөгч амралтын өдрүүдэд төв талбайг зорьж, унших төлөвлөгөөнд багтсан номоо хямдралтай үнээр худалдан авч, тусгайлан зассан хиймэл зүлгэн дээр тухлан сууж уншиж харагдана.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, Оросын арми хөрш оронруугаа халдсанаас хойш дөрөв дэх хоногт буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр сөргөлдөгч талуудын хооронд анх удаа хэлэлцээ болж байсан
Сармагчны салхин цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин байхгүй ч зарим оронд энгийн салхин цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг нөөцөлж байгаа аж. Энгийн салхин цэцэг болон сармагчны салхин цэцэг өвчнийг үүсгэгч вирусүүд нь адилхан тул энэ вакциныг ашигласнаар Европт дэгдэж байгаа халдвараас 85 хувь сэргийлэх боломжтой гэнэ.
Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцаас Соёолжийн нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Шинэчлэлийн ажлыг хийхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хааж Нарны замын хучилтыг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй назар очиход муу
Баримтат гэрэл зургийн “Батзориг” сангаас залуу гэрэл зурагчдын дунд “PG22” хувийн тэтгэлэг олгох төслийн сонгон шалгаруулалт зарласан билээ.