О.Оджаргал: Явган хүний зам хамгийн аюулгүй байх ёстой
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль, дүрэм журам, заавар гэж бий. Эдгээрийг дагалдаж гардаг бас нэгэн баримт бичиг бол стандарт юм. Стандарт гэдэг бол аливаа улс оронд, тухайн хотод иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоож өгдөг гэсэн үг. Хотод амьдрах дүрэм гэж ойлгож ч болно.



















