Иргэний мэдээллийн дагуу хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хэргийг шалгаж байна
Өнөөдөр өдрийн 08 цаг 01 минутад фейсбүүк цахим хэрэглэгчээс нийтэлсэн “Баянхошууны хөтөл автобусны буудал дээр гурваас дөрвөн залуучууд нэг эмэгтэйг зодож хүчээр машиндаа суулган авч явсан” гэх мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад, урьдчилсан байдлаар өглөөний 07:30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо 112 автобусны буудал дээр Тоёота Харриэр маркийн тээврийн хэрэгсэл дотор иргэн Н, иргэн Э, иргэн А, иргэн Б гэх 4 иргэн зорчиж явсан бөгөөд иргэн Н согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаатай иргэн Э-тэй маргалдаж, үл ойлголцсон нөхцөл байдал тогтоогдсон.

















