Л.Мөнхтүшиг: Өнөөдрийн байдлаар гадаадад 200 иргэн ял эдэлж байна
Гадаадад байгаа иргэдийн хувьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас ирсэн мэдээллийг авдаг. Энэ мэдээгээр өнгөрсөн онд манай улсын 1500 иргэн гэмт хэрэг зөрчилд холбогдсон байсан. Өмнөх жилүүдийн жишиг ч үүнтэй адилхан. Энэ онд коронавирус цар тахлын хязгаарлалттай холбоотойгоор гадаадад зорчих боломжгүй. Үүнтэй холбоотой гэмт хэрэг зөрчилд холбогдсон иргэдийн тоо огцом буурсан. Албан ёсны мэдээгээр 200 орчим иргэний асуудал байна. Манай улсын иргэд олноор оршин суудаг БНСУ, БНТУ, Европын зарим улсуудад байгаа иргэдийн асуудал байна. Нийт гэмт хэрэгт холбогдож байгаа иргэдийн 40 орчим хувь нь хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Өнөөдрийн байдлаар гадаадад 200 иргэн ял эдэлж байгаа. Үүнээс хар тамхитай холбоотой гэмт хэргээр 45 иргэн байгаа.

















