УИХ-ын чуулган хуралдаж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ
М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн вирус судлаачид ханиад болон коронавирусээс нэгэн зэрэг хамгаалах "улирлын" вакцин боловсруулж чадах гэнэ.
Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр сурагчдыг хүлээж авах хугацаа өнгөрсөн жилүүдийнхтэй ижил байна. Өөрөөр хэлбэл есдүгээр сарын 01-нд хичээл эхлэхтэй зэрэгцээд сурагчдаа хүлээж авна гэсэн үг.
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:05 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.
Солонгосын ардын армийн Ерөнхий штабын тагнуулын газрыг Fast Cash нэртэй хакерын ажиллагаа зохион байгуулдаг хэмээн АНУ-ын хууль сахиулах байгууллагууд буруутгасан байна.
Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Цэцэрлэгт бүртгэгдсэн хүүхдүүд шинжилгээнд хамрагдах ёстой бөгөөд харьяа дүүргийнхээ Эрүүл мэндийн төвд шинжилгээгээ өгөх юм байна. Тэднээс шээс болон цагаан хорхойн шинжилгээ авах бөгөөд нийтдээ шинжилгээний зардал 5000 төгрөг. Харин багш ажилчдын өгөх шинжилгээний зардал хүний 20,000 төгрөг. Бүртгэл энэ сарын 3-28-ныг хүртэл явагдаж байна
Ийнхүү АНУ Оросын эсрэг хориг тавьсан нь "Вашингтон коронавирусээс сэргийлэх вакцин боловсруулахад ялагдал хүлээснээ заралж байгаа хэрэг Оросын Холбооны хурлын гишүүн Олег Морозов Вести агентлагт ярьжээ.
Бие биенээ үгүйсгэн хэдэн жилийн турш тэмцэлдсэн хоёр холбооны Цэцдийн зөвлөлийн дарга болох дархан аварга Г.Өсөхбаяр, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нар ийм шийдвэрийг гаргахаар зөвшилцөн гарын үсгээ зурсан ажээ.
МҮОХ-ны удирдлагууд өчигдөр Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хороонд зочилж санал бодлоо солилцлоо. Уулзалтанд МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, дэд дарга Ц.Одонбаяр болон албаны бусад төлөөлөл оролцов.
Covid-19 халдварын талаарх ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-д зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдлын талаар лхагва гариг бүр дэлгэрэнгүй мэдээллийг өгдөг билээ.
Сэтгүүлчид "Хэвлэлийн цэг" нэртэй газраас өөр байршилд мэдээлэл авах боломжгүй байдлыг өөрчилж, УИХ, Засгийн газрын гишүүдээс шаардлагатай тохиолдолд хэрэгцээтэй мэдээллээ тодруулж, сурвалжлах боломжийг хангаж өгөхийг шаардсан шаардлагаа Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар нарт гардуулж өглөө.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.08.26) хуралдаан гишүүдийн 52.6 ирцтэйгээр 10 цаг 36 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Шавжны эс ашиглан гарган авсан коронавирусийн шинэ вакцины клиникийн туршилт хийх зөвшөөрлийг Хятадын эрх баригчид өгсөн талаар Синхуа агентлаг мэдээллээ.
Хэвлэлийн эрх чөлөөнөөс хүний ч эрх, улсын ч эрх эхэлдэг.
Оросын вакциныг Казахстанд нийлүүлэх хэлэлцээрт ОХУ, Казахстан гарын үсэг зурсан талаар Казахстаны Ерөнхий сайдын албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.
Тус байнгын хорооны хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийж байгаа юм.
Улсын драмын эрдмийн театрын урд талбайд нөлөөллийн аян болох “Соёлын цаг” хөтөлбөрийн ажил явагдаж байна. Нийслэлийн иргэдэд соёлын тоглолтуудыг үнэ төлбөргүй гадна талбайд 10 сарын 26 хүртэл нийт хоёр сарын хугацаатай явуулах юм. Үүний зорилго нь иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх, танин мэдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын ажлыг сурталчлах юм.
АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески энэ сарын 25-28-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаж байна.Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийлээ.
Хууль тогтоох зөвлөлийн гишүүдийг ямар хэргээр буруутгаж байгаа нь одоогоор тодорхойгүй. Тэд өнгөрсөн онд болсон зөвшөөрөлгүй эсэргүүцлийн ажиллагаанд оролцож байсан юм.