Али Вон, Стивен Ян нар Алтан бөмбөрцгийн түүхэнд бичигдлээ
81 дэх Алтан бөмбөрцгийн наадам шилдгүүдээ шалгаруулж эхэлсэн байна. Кино шүүмжлэгч болон үзэгчдээс асар их магтаалыг сонсож, яг одоо шуугиан тарьсан "BEEF" цувралд тоглосон Али Вон, Стивен Ян нар "Шилдэг эмэгтэй, эрэгтэй гол дүрийн шагнал хүртэж байна. Ингэснээр энэ төрөлд түрүүлсэн анхны Ази гаралтай жүжигчид боллоо.