МАН-ын зураглах томсгосон ТОЙРОГ-ийг парламент дэмжих үү
өнгөрсөн хугацаанд тойргоо усалсан, дахин нэр дэвших магадлалтай гишүүд жижиг 76 буюу пропорцианаль тогтолцоог дэмжиж байгаа юм билээ. УИХ дахь АН-ын зөвлөл гэхэд л эрх баригчдын өргөн барьсан УИХ-ын сонгуулийн хуулийн төсөлд эсрэг байр суурьтай байсан. Цаашлаад мажоритар бус пропорцианаль хувилбарыг санал болгосноо ч дурдсан. Ямартай ч томсгосон тойргоор сонгууль явуулбал аймаг, дүүрэг бүр тойрогт хуваарилагдана. Хүн амын нягтаршлаа шалтгаалж, мандатыг хуваарилна гэдгийг тодотгож байгаа юм. Харин 26 тойрогт 76 мандатыг хэрхэн хуваарилах дээр хөшигний ард мөн л улс төрийн ширүүн өрсөлдөөн өрнөнө.



















