Энэ бүх цаг хугацаанд гэрт нь цэвэрлэгч, цүнх баригч, хүүхэд асрагч, жолооч, түшээ хийсээр цаг хугацаа өнгөрсөн. Тэдний гэр бүлд туслах хүн хүч хэрэг болсон, өвчин зовлон ч тохиосон бүх цаг үед нь хамт байж хамаг сэтгэл, алтан цагаа зориулсан юм шүү. Гэр бүл, хамаатан садан, найз нөхөд тэр ч бүү хэл урлагийн ойр байсан ах эгч нар маань ч мэдхийн дээдээр мэднэ ээ. Мөн надад санал тавьсан олон хувь уран бүтээлчид, продакшинуудтай уран бүтээл хийж, хамтран ажиллахыг минь зөвшөөрдөггүй хааж боодог байсан.