Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ
Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 21-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 21-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун дулаахан байна.
Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 21.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах удирдамж”-ийн хүрээнд Ховд аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Үенч, Булган, Бодонч голын сав газартай хамтран гол, усны ослоос урьдчилан сэргийлэх самбарыг байршууллаа.
Атамбаевыг хүний амь насанд халдсан, хууль бусаар баяжсан зэрэг олон гэмт хэрэгт сэжиглэж байгаа юм
"Азийн төлөөх Боао форум"-ын бага хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус форум нь бүс нутгийн орнуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийг гол зорилготой. Монголд анх удаа зохион байгуулах нь БНХАУ зэрэг Азийн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Электрон тамхи үл мэдэгдэх өвчний шалтгаан байж болзошгүй гэж Америкийн мэргэжилтнүүд мэдэгджээ
Айлчлалын үеэр Зөвлөлт, Оросын их дээд сургуулийн төгсөгчдийн форумд оролцож магадгүй гэжээ.
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг энэ сарын 06-наас 16-ны хооронд зарласан.
БСШУСЯ-наас хичээлийн шинэ жилийг угтан хэвлэлийн бага хурал хийлээ. 2019-2020 оны хичээлийн жилд ЕБС-ийн 850 гаруй сургуульд нийт 644 мянган хүүхэд суралцах бол цэцэрлэгт 275 мянганхүүхэд хүмүүжих юм байна.
2019 онд улсын хэмжээнд 361.0 мянган га-д үр тариа, үүнээс 337.0 мянган га-д улаанбуудай, 14.6 мянган га-д төмс, 7.9 мянган га-д хүнсний ногоо, 82.0 мянган га-д тосны, 36.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 502.0 мянган га-д тариалалт хийсэн байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн бие бүрэлдэхүүн БНӨСУ-д НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа. Тус багийн үлээвэр найрал хөгжмийн хамтлаг “Дэлхийн хүмүүнлэгийн өдөр” Бентью хотод үйл ажиллагаа явуулдаг НҮБ болон бусад хүмүүнлэгийн байгууллагуудын хамтран зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон.
Польшид "Зөвлөлтийн дайчдыг эзлэн түрэмгийлэгчид " гэж үзэн хөшөө дурсгалуудыг буулгаж байгаа гэв
Монгол туургатны үндэсний бөхийн олон улсын тэмцээн саяхан ОХУ-ын Буриадын Иволгад болжээ. Тус тэмцээн Монгол Улс, Буриад, Өвөр Монголын хүчтэнүүд оролцож, тус тусын барилдаанаар өрсөлдсөн байна.
Эрх баригчдын байр сууриа нэгтгэж чадахгүйгээс энэ асуудал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөөс хасагдах ч магадлалтай. Учир УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, дараагийн сонгуулиа явуулах нь эрх баригчдын төдийгүй улс төрийн намуудын ч маргааныг таслах гарц байж мэдэх юм. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа парламентын хяналтыг сайжруулж, гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх үндсэн зорилгоо умартаж, ухарч болохгүй байлтай.
Хас тэмдэгтэй адил тоглоомын ажиллагааг зогсоож, иргэдээс уучлалт гуйжээ
Нисэгчдийг өөртэй нь хүндэтгэлтэй мэндлээгүй хэмээн бухимдаж байсан Нетаньяхугийн эхнэр талх давс барин угтсан украинчуудыг "гомдоожээ"
Хамгийн сүүлд энэ сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Вьетнам улсаас Монгол Улсын нэр бүхий компанийн импортолсон 290 тонн буюу 4 вагон цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас чанар, аюулгүй байдал алдагдаж хөгцөрсөн байсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн экспортлогч оронд нь буцаасан байна.
Монголын Триатлоны холбооны Ерөнхийлөгч Ц.Сандуй Токиогийн олимпийн бамбарыг Алтай таван богдоор аялууллаа. Тодруулбал, энэхүү арга хэмжээг Монголын Триатлоны холбоо, Монгол Японы найрамдлын нийгэмлэг хоёр хамтран санаачилж эхлүүлсэн бөгөөд МҮОХ Япон Улсаас манай улсад суугаа элчин сайдын яам, Монгол Японы найрамдлын нийгэмлэг, ХХЕГ-тай хамтран “Токио-2020” олимпийн бамбарыг Монголын дөрвөн цэгт аялуулахаар болсны эхлэл нь ийнхүү Алтай таван богд байв. Өөрөөр хэлбэл, 50 жилийн түүхтэй хоёр улсын найрамдлын баганыг энэхүү бамбарын аяллаар бататган гагнаж цаашдийн 50 жилийнхээ найрамдлын замыг Монголын тамирчдынхаа замын хамт зассан бэлэгшээлтэй ажлын нэг байлаа.
Одоогоос 80 жилийн өмнө дэлхий нийтийн анхаарлыг татсан нэгэн үйл явдал Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон нь түүхэнд “Халхын голын” хэмээн нэрлэгдсэн байлдаан юм.