Үерт хүүхэд энджээ
Говь-Алтай аймгийн Тайшир суманд 06 дугаар сарын 16-ны өдрийн 22:40 цагт орсон түр зуурын хүчтэй борооны улмаас малчин М, Б, Т нарын 3 гэр усанд автаж, 5 иргэн /2 том хүн, 3 хүүхэд/ усанд боогдсон гэсэн дуудлагаар /2019.06.16.-ны өдрийн 01:23 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, 5 иргэн, 3 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэн, аюулгүй болгоод байна.



















