Яармаг дахь шинэ цогцолборыг Шинжлэх ухаан, инноваци, технологийн төв болгох санал гаргалаа
Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж буй “Улаанбаатар эдийн засгийн форум 2019” арга хэмжээний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Яармагт баригдаж буй хотын захиргааны шинэ барилгыг хүүхэд, залуусын танин мэдэхүй, оюуны чадавхийг хөгжүүлэх, инноваци, технологийн чиглэлээр ашиглах саналтай байгаагаа танилцууллаа.



















