ҮХЦ эрх баригчдад үйлчлэх үү, эрх нь зөрчигдсөн Хэнтийчүүдийг хамгаалах уу?
Энэ хугацаанд шүүхээр хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа иргэн Д.Гантулга хохирсон уу, төрд төлөөлөлгүй Хэнтийн 42 дугаар тойргийн сонгогчид хохирч байна уу гэдэг хэнд ч тодорхой. ҮХЦ-ийн шийдвэр хэрхэн гарснаас үл хамаарч эрх баригч хүчин маргаашийн бага хурлаа товлон хуралдуулж, нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулна. Харин тодорсон нэр дэвшигчийн тухайд ҮХЦ-ийн шийдвэрээс хамаарал бүхий байх биз. ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргасан байхад МАН-ын дарга У.Хүрэлсүх нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшиж, баатарын дүрээр тодроод ч нэмэргүй. Учир нь УИХ-ын тогтоол цуцлагдах нь тодорхой байхад МАН-аас нэр дэвшигч өрсөлдөх айдасгүй гэсэн үг.


















