Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 06 дугаар сарын эхний арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх голуудын усны түвшин аажим буурсан бол Хэнтийн зүүн хажуугийн зарим голуудын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэсэн байна.



















