УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 2 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 60 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
















