Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилов
Засгийн газраас ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох санал өргөн барьсан. УИХ-ын чуулганы хуралдаанаар /2019.01.11/ энэ асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94.5 хувь Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг дэмжив.

















