Тайлбар: НӨАТ-ын буцаан олголтоос 10 хувийн шимтгэл авахгүй
Энэ талаар Татварын ерөнхий газраас тодруулахад "НӨАТ ын буцаан олголтоос 10 хувийн шимтгэл авч байгаа мэтээр ташаа мэдээллийг цахим хуудсаар тараасан байна. Энэ бол ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Иргэдийг 2018 оны баримтаа 2019 оны нэгдүгээр сарын 08 ны дотор бүртгүүлсний дараа мэдээллийг нь баталгаажуулаад, буцаан олголт өгөх ажлыг эхлүүлнэ" гэв.



















