Согтуурсан үедээ 75 настай эцгийгээ зодож, хөнөөжээ
Тодруулбал өчигдөр /2018.12.26/ Багануур дүүргийн 3 дугаар хороонд эрэгтэй хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад 13:34 цагт иржээ. Дуудлага мэдээллийн дагуу жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийхэд тус тоотод суух эрэгтэй, 75 настай Р –ийг төрсөн хүү 37 настай О гэгч нь согтуурсан үедээ зодож, амь насыг нь хохироосон болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.


















