Зарим автомашины зогсоолыг амарч зугаалах орчин болгоно
Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хот тохижилтын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/777 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын драмын эрдмийн театрын хойд талбай, мөн дүүргийн 08 дугаар хороо, “Бльюмон” үйлчилгээний төвийн зүүн талд байрлах талбайг орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн дагуу тохижуулж, иргэдэд амарч зугаалах орчинг бүрдүүлэх Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/222 дугаар тушаалаар байгууллаа.



















