Зам талбайн цэвэрлэгээ, давс, бодис цацах ажил үргэлжилж байна
Нийслэлийн хэмжээнд нийт 465 албан хаагч тусгай зориулалтын 52 машин техниктэйгээр зам талбайн цэвэрлэгээ, давс, бодис цацан, халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 465 албан хаагч тусгай зориулалтын 52 машин техниктэйгээр зам талбайн цэвэрлэгээ, давс, бодис цацан, халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна.
"Хаан найргийн хатан Дулмаа" хэмээн алдаршсан эрхэмсэг хатагтай Монгол Улсын ардын уран зохиолч, Шагдарын Дулмаа таалал төгсөж, уран утга зохиол хэмээх том айлд хүнд гарз тохиолоо.
Яаралтай түргэн тусламжийн 103 төвийн машинаар ослын газраас олон хүнийг ГССҮТ-д хүргэгдсэн. Цас орсон цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор жолооч нар хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууъя
Тэгвэл цахим банкаар тэргүүлэгч ХААН Банк IT буюу мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулан “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна. Уг хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнуудад цогц мэдээлэл өгөх “DIGI X” өдөрлөгийг ХААН Банк цамхагт 4-р сарын 6-ны бямба гарагт зохион байгуулах гэж байна. Оюутнууд та бүхэн хөтөлбөрийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл урьдчилан бүртгүүлэхгүйгээр дээрх өдрийн 11:30 цагт ХААН Банк цамхагт хүрэлцэн ирж өдөрлөгт оролцоорой.
Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, шуурч байгаагаас шалтгаалан үзэгдэх орчин хязгаарлагдаж, Чингис Хаан олон улсын нисэх буудал хүрэх хурдны замын зорчих хөдөлгөөн хаагдсаны улмаас 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн олон улсын нислэгүүдийн хуваарьт цагт дараах өөрчлөлт орсныг МИАТ ТӨХК-аас мэдээллээ.
Манай улс 32 жилийн өмнө Үндсэн хуулийн Цэцтэй болсон. Угтаа Үндсэн хуулийн шүүх л дээ. Энэ нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, түүний үйл ажиллагааны хууль ёсны байдалд хяналт тавих, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөний баталгааны хэрэгжилтэд Үндсэн хуулийн замаар хяналт тавьдаг тусгай шүүхийн үүргийг гүйцэтгэдэг.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, нийт нутгаар үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл байдал үүсэж байна.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн давааны хөдөлгөөнийг түр хязгаарлалаа. Өнгөрсөн шөнөөс эхлэн цас орж, шуурга шуурсны улмаас Гүнтийн даваа орчмоор тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул Тээврийн цагдаагийн албанаас тус хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.
Хөшигийн хөндийн хурдны зам дээр өнөө өглөө 17 машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ослын газар Тээврийн цагдаагийн албаныхан болон Яаралтай түргэн тусламжийнхан ажиллаж байна. Харин цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан МИАТ ТӨХК-ээс анхааруулга гаргажээ.
Өчигдөр цахим орчинд "Өмнөговийн хилээр нүүрсний компанийн машинууд контейнероор их хэмжээний юань оруулж баригдав.” гэх гарчигтай мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газраас их хэмжээний юань оруулж ирсэн хэргийг мөрдөн шалгаж байна гэв.
ОХУ-аас импортоор орж ирдэг өндөг тасраад хоёр сарын нүүр үзэж байгаа энэ хугацаанд дотоодынхоо өндөгний хэрэгцээг хангадаг "Түмэн шувуут" болон "Баян" хувьцаат компаниуд өндөгний хэрэгцээгээ хангаж чадахгүй, хомстолд орсон байгаагаа учирлаж хэлэв.
2005 онд манай зөвлөгөө өгөх байрыг хувийн аж ахуйн нэгжид өгсөн зэргээр эмнэлгийн өмчлөлийн газраас хэсэгчилж бусад этгээдэд шилжүүлсэн. Гэвч тухайн аж ахуйн нэгжийн хөрөнгө хураагдаад, улсын өмчид орчихсон гэх мэт асуудалтай. Үүнтэй холбоотойгоор газар олголтыг шалгуулж, энэ бүх газар олголт эхнээсээ хууль бус юм байна гэдгийг тогтоон, зохих ёсны байгууллагуудад удаа дараа хандаж ирсэн гэлээ.
Харин маргааш буюу энэ сарын 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. энэ сарын 29, 31-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, энэ сарын 28, 29-нд говь, талын нутгаар, энэ сарын 31-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоон мэдээллээр 2024 оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын 25-ны байдлаар нийт 748 хүн угаартаж, 16 хүн нас барсан байна.
Машин угаалгын газарт тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, гуравдугаар сарын 24-ний өдөр БЗД-ийн цагдаагийн газарт нэр бүхий авто улгаалгын газарт нэг хүн тогонд цохиулж нас барсан гэх харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг олон улсын жишигт нийцүүлэн, евро стандарт нэвтрүүлж олон арван өндөр бүтээмжтэй ажлын байр бий болгон, бүтээгдэхүүнээ тогтмол экспортод гарган валютын орлогыг нэмэгдүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй орчин үеийн дэвшилтэт техник технологиудыг эх орондоо нутагшуулах ажлыг чадварлаг удирдан ажиллаж буй хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлэн “Ханбогд кашемир” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Чойдонгийн Ганцэцэгт хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, “Сүхбаатарын одон”-гоор шагнав.
Цаашид боомтын сэргэлтийн бодлого бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаатай хэрэгжинэ. Бүс бүр боомтоороо дамжуулан олон улсын худалдааны оролцогч байх шаардлагатай. Боомт дагасан хотуудыг бий болгохоор зорьж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 2024 оноос аймгуудыг холбох тойрог замын ажлыг эхлүүлнэ. Мөн бүх боомтыг авто замаар холбоно. Боомтын сэргэлтийн дараагийн үе шат нь инноваци хиймэл оюун ухааныг хослуулах ёстой. Хүний оролцоог багасгаж боомтуудад инноваци хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх талаар өнөөдрийн форумаар ярилцах нь чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов.
"Түмэн шувуут" компанийн өндөг нийлүүлэх үнэ арваннэгдүгээр сараас хойш өсөөгүй, цаашид ч өсгөхгүй. Түр зуурын хомстол үүсэхэд үнэ нэмэхгүй хамтарч ажиллахыг бүх харилцагчдаасаа хүсчээ.
Улсын хэмжээнд гуравдугаар сарын 25-ны байдлаар 5.2 сая толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар аймаг 1.4 сая, Хэнтий 720 мянга, Дорноговь, Архангай, Төв, Дундговь аймаг малын хорогдол хамгийн өндөр байна.
Жамбалын Туяацэцэгийн нэр дээр нь эдгээр сургуулийн нэр шилжээгүй ч бид нартай гэрээ байгуулаад 376 сая төгрөг түрээсийн мөнгө гээд данс руугаа авчихсан. Бид бол ариун цагаан хөдөлмөрөөр ажил хийж мөнгө олдог. Түрээсэнд өгсөн энэ мөнгөө бид буцааж нэхэмжлээд Хан-Уул дүүргийн иргэний шүүхэд хандсан ч нэхэмжлэлээ хүлээж авахгүй зугтсан тул шүүхээс эрэн сурвалжлагдахаар болсон. Улс төрийн албанд байсан хүмүүс улайм цайм менежментийн хувьчлал нэрээр хулгай хийжээ. Хулгай хийж авчихаад бялуугаа ингэж хуваадаг юм байна. Энэ бол баримттай Байшин байшингаар нь хуваагаад өгчихсөн авлигын хэрэг юм шүү. Тиймээс ирэх даваа гарагт АТГ-т эдгээр нэр бүхий хүмүүсийг шалгуулахаар баримтын хамт өгнө.