Дакар ралли-2024: Монголын тамирчин Ч.Ганзориг 80 дугаар байрт хурдалж байна
Саудын Арабын Альула хотод авто, мото спортын “Дакар ралли-2024” уралдаан нэгдүгээр сарын 5-19-нд болж байна. 46 дахь удаагийн уралдаанд 187 багийн 778 тамирчин 434 тээврийн хэрэгсэлтэйгээр 7891 км замыг туулж өрсөлдөж байгаа юм.



















