Жолооч нар: Такси үйлчилгээг цэгцлэх нь цагаа олоогүй шийдвэр
Энэ оны нэгдүгээр сарын 8-наас эхлэн Улаанбаатарын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хүрээнд такси үйлчилгээнд шинэ зохицуулалт нэмсэн билээ. Тухайлбал 3-10 сая төгрөгийн хураамж төлсөн такси л үйлчилгээ эрхэлнэ. Хэрэв зөвшөөрөл авалгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг 5 сая, хуулийн этгээдийг 50 хүртэлх сая төгрөгөөр торгох юм. Энэ талаар хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг иргэдийн байр суурийг тодрууллаа.



















