Казахстан онгоц илгээн Израилаас 166 хүнийг нүүлгэн шилжүүлэв
Израил, Палестины хооронд дайн дэгдэсний улмаас олон улсын агаарын тээврийн компаниуд Израилыг чиглэсэн нислэгээ зогсоосон. Харин Казахстан зэрэг зарим улс орон иргэдээ татан авах зорилгоор тусгай онгоц нисгэж байгаа юм байна.