З.Цэлмэг: Эрчүүд гомдож, туньж, хэрүүл хийх нь ихэсвэл сэтгэлзүйчид хандах хэрэгтэй
Манай улсад гуравдугаар сарын 18-ны өдрийг эрчүүдийн өдөр хэмээн тэмдэглэг боловч энэ өдөр нь Монгол цэргийн өдөр буюу зэвсэгт хүчний баяр юм. Товчхондоо Монголд эрчүүдийн өдөр гэж байдаггүй. Тиймээс Монгол улс 11 дүгээр сарын 19 буюу дэлхийн эрчүүдийн өдрийг албан ёсоор эрчүүдийн биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалдаг албан ёсны өдөр болгож улс даяар тэмдэглэж эхэлж буй. Энэ хүрээнд Монгол эрэгтэй хүн гэж хэн бэ, сэтгэл зүйн онцлог, эмэгтэйчүүдээс ялгарах шинж чанар нь юу болох, тэдний сэтгэл зүйн хэрэгцээ, тулгардаг асуудлуудыг хэрхэн даван туулах талаар сэтгэл засалч эмч З.Цэлмэгтэй ярилцлаа.



















