З.Санждорж: Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд луу жилийн луу өдөр тохиож байгаа
Энэ жилийн хувьд луу жилийн хаврын урь энэ сарын 4-нд орсон. Шар нохой өдөр нь шороо махбодь зонхилж байгаа. Тиймээс монголчууд ургац, үр тариа арвин авна. Хүүхэд нялхаст ээлтэй, залууст ширүүвтэр, хөгшдөд ширүүн жил гарч байгаа учир аливаад болгоомжтой хандаж, засал номоо сайн хийлгэж, зөвийг билгэдэж, сайн сайхныг дэлгэрүүлж байвал аливаа сөрөг муу бүхнийг засаж залруулах учир утгатай.


















