Үхрийн цул мах 18 мянган төгрөгийн үнэтэй байна
Өргөн хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүн болох махны үнэ нэмэгдэж нэг кг үхрийн цул мах 18 мянган төгрөгт хүрсэнд иргэд бухимдалтай байна. Тиймээс махны үнэ өссөн шалтгаан, худалдан авалт ямар байгааг сурвалжлахаар “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо.



















