"Монгол ур чадвар 2023" тэмцээний ялагчид дэлхийн ур чадварын тэмцээнд оролцоно
Монгол ур чадвар 2023 тэмцээний гагнуурын мэргэжлийн сүүлийн шатны тэмцээн нийслэл хотноо Техник Технологийн Политехник Коллежид болж байна. Гуравдугаар шатанд Өмнөговь аймаг дахь Политехник Коллежийн оролцогч Б.Чухал, Герман-Монголын МСҮТ-ийн оролцогч Г.Отгонцэцэг нар шалгаран өрсөлдөж байгаа юм.



















