БНСУ, АНУ, Япон хамтран агаарын цэргийн сургуулилалт хийжээ
Агаарын цэргийн сургуулилалт Чэжу арлаас дорнод хэсэгт болж, Өмнөд Солонгосын F-15К, Америкийн F-16 болон Японы F-2 сөнөөгч онгоцууд оролцжээ. Сургуулилалтын үеэр Хойд Солонгосын зүгээс ирэх пуужингийн болон цөмийн аюул заналд хариу өгөх арга хэмжээг бэхжүүлэх, гурван тал шийдэмгий хамтын үйлдэлд бэлэн гэдгийг харуулах зорилготой байсан гэнэ.


















