ЦАХАЛ: Энэ сард Газын зурваст 2000 алан хядагчийг устгасан
ХАМАС Израилын өмнөд хэсэг рүү халдсанаас үүдэлтэй Израил, ХАМАС-ын дайн 10 дугаар сарын долооны өдрөөс эхлэн үргэлжилж байгаа. Израилын ЦАХАЛ /Израилын Батлан хамгаалахын арми/ Газын зурваст идэвхтэй үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа бөгөөд энэ сар гарснаас хойш гэхэд л 2000 алан хядагчийг устгасан гэж мэдэгджээ.



















