Хэнтий аймагт хэрэгжих 400 сая төгрөгийн төслийн гэрээг баталлаа
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа.













